Өнөөдрийн Санал асуулга
 
 
Та өмнө нь электрон худалдаа хийж үзсэн үү?

 
 
 
 

Урайнхай хос хүүхэлдэй-1033

Урианхай нэрт аймгууд удам гарлын хувьд монгол, түрэг хоёр төрөл байсны дээр монгол урианхай нь дотр
 

Баруун монголын нэг гол ястан нь Алтайн урианхайчууд болно. Эдний өвөг дээдэс нь монгол нутгийн умард болон баруун хойд захын ой хөвчөөр эрт дээр үед амьдран сууж байсан ойн гөрөөчин аймаг юм. Тэднийг X зууны үеэс Баруун хойд урианхай, XII-XIII зуунаас ойн урианхай хэмээн нэрлэдэг байсан байна. Урианхай нэрт аймгууд удам гарлын хувьд монгол, түрэг хоёр төрөл байсны дээр монгол урианхай нь дотроо халх, ойрад хоёр янз болжээ.

Түрэг урианхай нь тува удмынхан болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш монголчуудтай холилдон суусаар монголжсоны гадна Монголын Нэгдсэн улс байгуулагдахад ихэд хүчин зүтгэж монголын их гүрний үед нэлээд олон тооны мянгатууд болж байжээ.

Юан гүрэн мөхснөөс хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж зарим нь дөрвөн ойрадын дотор багтаж, зарим нь зүүн монголын бүрэлдэхүүнд оролцож явжээ. Зүүн монголын харъяат урианхай нь 6 түмний нэг нь болж байсан ба хожим нь тэд халх, өвөрмонголын дунд шингэсэн байна. Дөрвөн ойрадын дотор багтсан урианхад нь чорос буюу өөлд аймагтай ихэд ойр дөтлөг байсан тул тэднийг хамтад нь өөлд-урианхай ч гэж нэрлэх нь бас байв.

Эдүгээ Баян-Өлгийн урианхайчууд Бугат сумын урдуур, Буянтын зүүгээр, урдуур, Алтайн зүүн, Булганы урд талаар нутаглаж байгаагийн дээр Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд бүхлээрээ сууж байна. Харин нэлээд тооны урианхайчууд Сэлэнгэ аймаг руу шилжин Орхон, Зүүнбүрэн болон Хэнтий аймаг зэрэг газруудад бүлэг бүлгээрээ оршин суух болжээ. Алтайн урианхайчууд нь ардын туульс хайлан өгүүлэх талаараа нэн алдартай билээ.

Тува урианхайчуудын (мончоого) үндсэн нутаг нь Алтайн урианхайн Баруунгарын шар даагийн буюу мончоогын хошуу ч гэдэг. Баян-Өлгийн мончоог казах, монгол, тува хэлээр, Ховдынх нь монгол, тува хэлээр хэлэлцэнэ. Түүнээс гадна Ховд аймгийн Буянт сумнаа дээр үед ирж нутагласан мончоогууд нэгэн баг болж байна. Цэнгэлийн мончоогын нэлээд олон өрх ам Сэлэнгэ аймагт ирж суурьшжээ. Харин тэдний дээл хувцас нь Ойрад монголчуудтай адилхан болно.