Өнөөдрийн Санал асуулга
 
 
Та өмнө нь электрон худалдаа хийж үзсэн үү?

 
 
 
 

EnglishEZ Master

Илүү ихийг сурч боловсролоо дээшлүүлэхэд тань Англи хэл чухал үүрэгтэй байна уу?
 

Гэртээ, номын санд, эсвэл бүр сайхан нарлаг өдөр гадаа цэвэр агаарт сурмаар байна уу? EnglishEZ Master нь бүрэн онлайн учраас дээд зэргээр сонголттой байж чадна. Тиймээс хаана ч, хэзээ ч өөртөө тохилог анги бүрдүүлэн Англи хэлээ судлах боломжтой. EnglishEZ Master-ын сургалтын материал, хэрэгслүүд, зааварчилгаа, үнэлгээ зэрэг бүх хэрэгтэй зүйлс компюьтерт тань байх учраас зөөврийн ангитай боллоо л гэсэн үг.

EnglishEZ Master-ын 60 цагийн хөтөлбөрт орсон хичээлүүд нь Мэдээлэл Технологи, Сэтгэл Судлал, Цахилгаан Эрчим Хүч зэрэг дээд боловсролын салбаруудтай холбоотой 10 сэдвээр гарах бөгөөд холбогдох дасгал ажлууд өгөгдсөн. Таны унших, бичих, ойлгох чадваруудыг хөгжүүлж сайжруулах улмаар шинжлэх ухааны салбаруудад хэрэглэж сурах чадвартай болгох зорилгоор сэдэв тус бүрт 3 модуль оруулсан байгаа.

 

Одоогийн үнэлгээ 0,00. Нийт санал 0.
   ₮60 000 (MNT)
Бүтээгдэхүүний талаар сэтгэгдэл