Өнөөдрийн Санал асуулга
 
 
Та өмнө нь электрон худалдаа хийж үзсэн үү?

 
 
 
 

Арван тавны саран наран

Зотон тосон будгийн бүтээл
 

Арван тавны саран наран хоёр давхцан гардаг байгалийн ховор үзэгдлийг дүрсэлсэн бүтээл.

Зураач Батсүхийн Гантулга

1950 онд төрсөн. 1966-1970 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран зургийн анги, 1971-1975 онд УБИС-ийн уран зургийн ангийг тус тус суралцаж амжилттай төгссөн. 1965 оноос Урчуудын эвлэлд ажиллаж байгаа бөгөөд тус эвлэлээс зохион байгуулсан дотоод, гадаадын үзэсгэлэнгүүдэд оролцож байсан.

Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ Япон, Герман, Голланд, Куба мөн Оросын холбооны улсын Москва хот болон Халимагт гаргаж олны хүртээл болгож байсан. Гадаадын олон орны уран зураг цуглуулагчдад бүтээл нь хадаглагдаж байдаг.

Бүтээлүүд нь ихэвчлэн Монгол орны зэрлэг онгон байгаль, байгалийн содон үзэгдлүүд болон ан амьтдын тухай дүрсэлсэн байдаг.

 

Одоогийн үнэлгээ 0,00. Нийт санал 0.
   ₮1 320 000 (MNT)
Бүтээгдэхүүний талаар сэтгэгдэл